Мэдээ мэдээлэл

“Бэлэн бай” сэдэвт сургалт зохион байгуулагдав

Админ
2018/02/09

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Иргэний танхимд өрхийн бэлэн байдал, галын аюулгүй байдал сэдэвт сургалтыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Сургалт сурталчилгааны хэлтэс Дүүргийн онцгой байдлын хэлтсийн урьдчилсан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Ахлах дэслэгч Должинсүрэнтэй хамтран зохион байгууллаа.

Мөн 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Галын аюулгүй байдлын тухай хууль”, 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан “Гамшгаас хамгаалах тухай” хуулиас танилцуулж хуулийн хэрэгжилт, ач холбогдол, иргэн аж ахуй нэгж байгууллагын эрх үүргийн талаар мэдээлэл өглөө.
Сургалтад тус хороонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын ажилтнууд хорооны иргэд нийт 53 иргэн хамрагдлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна