Мэдээ мэдээлэл

Жижиг, дунд, үйлдвэрлэл эрхлэгч болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдэд сургалт явуулав.

Админ
2018/03/12

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Сургалт сурталчилгааны хэлтэс Дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран 25 дугаар хорооны Жижиг, дунд, үйлдвэрлэл эрхлэгч болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдэд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр "Төсөл бичих арга зүй"-н  сургалт болон 2018 онд хэрэгжих төсөл хөтөлбөрийн талаархи танилцуулгыг хийлээ.

Сургалтаар төсөл хэрхэн бичих, төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх мөн хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа төслийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өгч сургалтанд хамрагдсан өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бүтээл болон үйлдвэрлэлийн талаар танилцуулга хийж сурталчиллаа.
Сургалт, танилцуулгад хамрагдсан иргэд хичээл, танилцуулгатай холбогдуулан сонирхсон асуултаа асууж дэлгэрэнгүй  мэдээлэл авлаа.


Жижиг, дунд, үйлдвэрлэл эрхлэгч болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдэд сургалт явуулав.
Жижиг, дунд, үйлдвэрлэл эрхлэгч болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдэд сургалт явуулав.
Жижиг, дунд, үйлдвэрлэл эрхлэгч болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдэд сургалт явуулав.
Жижиг, дунд, үйлдвэрлэл эрхлэгч болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдэд сургалт явуулав.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна