Мэдээ мэдээлэл

Дүүргийн Их, дээд сургуулиудын оюутан, залуучуудад хуулийн танилцуулга хийлээ.

Админ
2018/03/22

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Сургалт, сурталчилгааны хэлтэс, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар,  Их Засаг Их сургууль, Отгонтэнгэр Их сургуулиудтай хамтран “Залуучуудын хөгжлийн дэмжих тухай” хуулийн танилцуулгыг 2018 оны 03 сарын 22-ны өдөр Дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа. 

Хуулийн танилцуулгыг Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Р.Ханджав хийсэн бөгөөд оюутан, залуучуудын сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулж тодорхой мэдээллүүдийг өглөө.
Цаашид хороодын иргэд, гэр бүл, хүүхэд залуучуудад шинээр батлагдсан болон өөрчлөлт орсон хуулийн танилцуулга, уулзалт, хэлэлцүүлгүүдийг үе шаттайгаар зохион байгуулах юм.


Дүүргийн Их, дээд сургуулиудын оюутан, залуучуудад хуулийн танилцуулга хийлээ.
Дүүргийн Их, дээд сургуулиудын оюутан, залуучуудад хуулийн танилцуулга хийлээ.
Дүүргийн Их, дээд сургуулиудын оюутан, залуучуудад хуулийн танилцуулга хийлээ.
Дүүргийн Их, дээд сургуулиудын оюутан, залуучуудад хуулийн танилцуулга хийлээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна