Мэдээ мэдээлэл

“Мэргэжилтэй иргэн” Их, дээд сургуулиудтай танилцуулах аялал эхэллээ.

Админ
2018/04/09

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Сургалт сурталчилгааны хэлтсээс Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  Их, дээд сургуулиудтай танилцуулах “Мэргэжилтэй иргэн” өртөөчилсөн аялал 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс Их Засаг Их сургууль, Хууль Сахиулах Их Сургуулиудаас эхэллээ.

Уг аялал нь Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн суралцагсдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, улмаар ирээдүйдээ итгэлтэй алхам хийхэд нь  дөхөм болох, сургууль болон суралцагсдын уялдаа холбоог сайжруулах, суралцагсдад нарийн мэргэжил эзэмшихийн ач холбогдлыг таниулах зорилготой бөгөөд цаашид Батлан Хамгаалах Их сургууль, Улаанбаатар Их сургууль, Отгонтэнгэр Их сургуулиудаар өртөөчлөн явагдах юм.
Танилцах аялалын хүрээнд Их Засаг Их сургуулийн захиргаанаас шилдэг 2 сурагчид төлбөрийн 10%-ийн хөнгөлөлттэйгөөр хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийг олгож батламжийг гардууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна