Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг Монгол Улсын Хууль Сахиулахын Их Сургуулийн Цагдаагийн сургуулийн 332 дугаар дамжааны сонсогчдыг хүлээн авч уулзлаа.

Админ
2018/04/18

Монгол Улсын Хууль Сахиулахын Их Сургуулийн Цагдаагийн сургуулийн 332 дугаар дамжааны сонсогчдыг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хурлын байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хэрэгжүүлсэн “Оюутан эргүүл-1000” арга хэмжээнд тус сургуулийн сонсогч нар идэвхитэй оролцсонд талархаж, тэдний сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оюутан, залуус хүч хөдөлмөр, идэвхи санаачлага өрнүүлэн ажиллах ёстойг онцоллоо. Мөн хууль тогтоомж, Хурлын байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах талаар хийж хэрэгжүүлж буй ажлын товч танилцуулгыг дүүргийн ИТХ-ын Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Ч.Мөнхсайхан хийж, Захиргаа, хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Болорчимэг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүтэц, үйл ажиллагаа, эрх зүйн орчин, онцлох ажлуудыг танилцуулав. Түүнчлэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга А.Пүрэвдулам Засаг даргын Тамгын газрын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны талаар танилцуулга хийв.


Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг Монгол Улсын Хууль Сахиулахын Их Сургуулийн Цагдаагийн сургуулийн 332 дугаар дамжааны сонсогчдыг хүлээн авч уулзлаа.
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг Монгол Улсын Хууль Сахиулахын Их Сургуулийн Цагдаагийн сургуулийн 332 дугаар дамжааны сонсогчдыг хүлээн авч уулзлаа.
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг Монгол Улсын Хууль Сахиулахын Их Сургуулийн Цагдаагийн сургуулийн 332 дугаар дамжааны сонсогчдыг хүлээн авч уулзлаа.
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг Монгол Улсын Хууль Сахиулахын Их Сургуулийн Цагдаагийн сургуулийн 332 дугаар дамжааны сонсогчдыг хүлээн авч уулзлаа.
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг Монгол Улсын Хууль Сахиулахын Их Сургуулийн Цагдаагийн сургуулийн 332 дугаар дамжааны сонсогчдыг хүлээн авч уулзлаа.
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг Монгол Улсын Хууль Сахиулахын Их Сургуулийн Цагдаагийн сургуулийн 332 дугаар дамжааны сонсогчдыг хүлээн авч уулзлаа.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна