Баянзүрх дүүргийн зүгээс 2018 оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийгмийн орчинд хүүхдийн эрх хамгааллыг бэхжүүлэх ажилд тулгарч буй асуудлуудыг хүүхдийн оролцоонд нь тулгуурлан гаргаж ирж шийдвэрлэх, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй орчинг бүрдүүлэхэд шийдвэрлэх шатны оролцоог хангах зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан Засаг даргын тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, НҮБ ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран “Хүүхэд хамгаалалд миний оролцоо” сэдэвт Баянзүрх дүүргийн хүүхдийн III чуулга уулзалтыг 04 дүгээр сарын 30 ны өдөр зохион байгууллаа.
Уг чуулганд Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ц.Батхүү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа, Дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын орлогч Т.Батцогт,Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дарга Г.Болормаа нар болон Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын дарга нар, 28 хорооны засаг дарга, Ерөнхий боловсролын сургуулийн 23 сургуулийн захирал, сурагчдын төлөөлөл гээд нийт 264 хүүхэд, 100 гаруй албаны хүмүүс оролцлоо.Чуулган нийт 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд урьдчилан хүүхэд хамгааллын аяныг 2 сарын турш дүүргийн хэмжээнд зохион байгуулж мөн төлөөлөгч хүүхдүүдийн дун
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна