Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хэрэглээ, түүний хор хөнөөлийн талаар сургалт зохион байгууллаа

Админ
2018/06/05

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагын удирдлага, ажилчдад “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хэрэглээ, хор хөнөөл” сэдэвт сургалтыг 2018.06.05-ны өдөр Хурлын хуралдааны танхимд зохион байгууллаа.

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журам батлах тухай” 68 дугаар тушаалыг Мэргэжлийн хяналын хэлтсийн Эм  био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Э.Одонтуяа, “Зөрчлийн тухай хууль”-ийн танилцуулгыг эрх зүйч З.Халиун, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр Дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч Б.Батхишиг нар сургалт зохион байгууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна