Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2018 оны эхний хагас жилийн тайлангийн уулзалт болж дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Болормаа, хороодын засаг дарга нар болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Тус уулзалтын үеэр Цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүгээс видео танилцуулга хэлбэрээр тайлангаа тавьж мөн иргэдийн хүсэлтийг хүлээн авч, санал солилцсон бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гаргаж хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг тус хэлтсийн "Баярын бичиг", үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна