Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Сургалт сурталчилгааны хэлтсээс төрийн болон Нийслэл, дүүргийн бодлого, шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн саналыг сонсох, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг сурталчлан таниулах, иргэдийн саналыг хүлээн авч бодитоор хэрэгжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Иргэний индэр” нээлттэй өдөрлөгийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дүүргийн “Соёлын ордон”-д зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж ИТХ-ын дарга Ш.Ганчимэг дүүргийн хороодод иргэний танхим байгуулагдснаар иргэдийн оролцоо, хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар товч мэдээлэл өгч , нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэддээ талархал илэрхийлж амжилт хүслээ.
“Иргэний индэр” өдөрлөгт “Mind update institute” сургалтын төвийн лектор багш Н.Мөнхбаяр “Хандлага ” сэдвээр, Баянзүрх дүүргийн Дүүрэг, хөгжлийн төвийн ГӨХ хариуцсан мэргэжилтнүүд Иргэдийн бүлгүүдийн танилцуулга, үйл ажиллагааны талаар, 8 дугаар хорооны Сургалт сурталчилгаа хариуцсан зохион байгуулагч Э.Энхдөл Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Иргэний танхимын танилцуулга, хийсэн ажлын талаархи илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
"Иргэний индэр" өдөрлөгт Баянзүрх дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид , Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, хороодын иргэд зэрэг 280 гаруй иргэд идэвхитэй хамрагдлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна