Мэдээ мэдээлэл

ИТХ-ын ажлын албаны ажилтан, албан хаагчдын дунд “Бид-Нэг хамт олон” ур чадварын тэмцээн зохион байгууллаа

Админ
2018/10/01

ИТХ-ын Ажлын албаны ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг сорих тэмцээнийг Сургалт сурталчилгааны хэлтсээс санаачлан 2018 оны 09 сарын 27-ны өдөр 11-р хорооны Иргэний танхим болон задгай талбайд зохион байгууллаа.

Тэмцээний зорилго нь Хурлын байгууллагын ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг сорихоос гадна тэдний ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжин, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, багийн хамтын үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн ба ур чадвар, багийн ажиллагаа, буухиа, мэндчилгээ гэсэн төрлөөр явагдснаас багийн  дүнгээр Б.Сарангуа ахлагчтай “Дарь-Эх” чиглэлийн хороодын “ Бид хамтдаа” баг тэргүүллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна