“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зарласан бичил төслийн уралдаанд шалгарсан 12 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын “Нутгийн Өөрөө удирдах байгууллагын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх нь” төслийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд ногоон байгууламжийн талаархи судалгаа хийж “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтэд болон нутаг дэвсгэрийн Аж ахуй нэгж байгууллагаар “Хог хаягдлын тухай” хуулийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийж мэдээллийн сан бүрдүүлсний зэрэгцээ ногоон байгууламжийн үнэлгээнд суурилан мод тарих аяныг өрнүүлж 140 гаруй мод, бут тариалах ажлыг иргэдийн бүлэгтэй хамтран зохион байгуулсан ба айл өрхүүдэд мод бут тариалах, цэцгийн мандал хийх, ногоон байгууламж байгуулах арга зүйн практик сургалт явуулсан нь үр дүнгээ өгч 12 айл хашаандаа цэцгийн мандал байгуулж, ногоо тариалж, бут сөөг тарьж ургуулан ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна