Дүүргийн 22 дугаар хорооны иргэдийн санал, хүсэлтээр “Нийгмийн даатгалын тухай” хуулийн танилцуулга, сургалт 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус хорооны Иргэний танхимд явагдлаа.
”Нийгмийн даатгалын тухай” хуулийн танилцуулгыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Хулан хийж, хуулийн хэрэгжилттэй холбоотой иргэдээс асуусан асуултанд дэлгэрэнгүй хариулт өгч тодорхой мэдээллүүдийг өглөө.
Иргэдэд тулгамдаж байгаа болон бэрхшээлтэй байгаа асуудлуудыг тэмдэглэн авч зохих хүнд уламжлан шийдвэрлүүлэх талаар анхаарч цаашид иргэдтэйгээ байнгын эргэх холбоотой ажиллахаар ярилцлаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна