Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүргийн Шатрын аваргууд тодорлоо

Админ
2018/11/12

Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2 өдрийн турш үргэлжилж, аваргуудаа тодрууллаа. Нийтдээ эрэгтэй 60, эмэгтэй 15 тамирчин оролцсон дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд 18-р хорооны иргэн Г.Агархорол 1-р байр алтан медаль, 17-р хорооны иргэн Б.Гантулга 2-р байр мөнгөн медаль, Ж.Гантөмөр 3-р байр хүрэл медаль авсан бол, тусгай байрт 4-р хорооны иргэн Ш.Ганболд, 1-р хорооны иргэн Ж.Жамъяндорж, 6-р хорооны иргэн С.Сод-Эрдэнэ нар шалгарлаа. Эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг 14-р хорооны иргэн Ө.Уянга, мөнгөн медалийг 2-р хорооны иргэн Н.Алтанзул, хүрэл медалийг 16-р хорооны иргэн Г.Бямбарагчаа нар хүртлээ. Тэмцээнийг тэргүүлсэн шилдгүүд цаашлаад нийслэл, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх бүхий батламж, мөнгөн шагналаар шагнагдсан юм. 


Баянзүрх дүүргийн Шатрын аваргууд тодорлоо
Баянзүрх дүүргийн Шатрын аваргууд тодорлоо
Баянзүрх дүүргийн Шатрын аваргууд тодорлоо
Баянзүрх дүүргийн Шатрын аваргууд тодорлоо
Баянзүрх дүүргийн Шатрын аваргууд тодорлоо

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна