Мэдээ мэдээлэл

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Админ
2018/12/14

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагт дүүргийн Чуулганы танхимд болж ирвэл зохих 41 Төлөөлөгчөөс 39 Төлөөлөгч хуралд оролцон, хурлын ирц 95,1 хувьтай хуралдаж

  1. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах тухай
  2. Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх эсэх тухай
  3. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог тосгон болгох тухай
  4. Дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)- ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай
  5. Дүүргийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай
  6. Дүүргийн 2019 оны төсвийн төслийн тухай  зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Тус хуралдаанаар Засаг даргын 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг БҮРЭН ХАНГАЛТТАЙ гэж дүгнэн,  дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх эсэх тухай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог тосгон болгох тухай, Боловсролын салбарын тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын 2018 оны төсөвт зохицуулалт хийх тухай,  Дүүргийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, Дүүргийн 2019 оны төсвийн төслийг тус тус хэлэлцэж баталлаа.
Харин Дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)- ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай асуудал нь тооцоо судалгаа хангалтгүй байна гэж үзэн иргэдийн дунд нээлттэй сонсгол явуулах, мөн дүүргийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдээс ирүүлсэн саналыг бүрэн тусгаж 2019 оны 1 сард багтаан хурлаар хэлэлцүүлэхийг Дүүргийн Засаг даргад үүрэг  болголоо. 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна