Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг үр ашигтай тодорхойлох зорилгоор Хууль сахиулахын их сургуультай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн “Криминологи судалгааны баг” дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаархи мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх замаар түүний шалтгаан нөхцөлийг тогтоон,
Салбар зөвлөлд ирүүлэх бөгөөд уг судалгаанд тулгуурлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловруулан ажиллах юм. Мөн тус сургуулийн нөөц бололцоонд тулгуурлан төгсөх курсийн сонсогч нарыг дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулахаар төлөвлөөд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна