Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дүүргийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл болон Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай асуудлуудаар иргэд, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, төрийн болон холбогдох бусад байгууллагуудаас санал авч төлөвлөгөөнд тусгуулахаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус холбогдох асуудлуудаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ оны эхэнд ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд дүүргийнхээ 4200 орчим иргэнээс санал авч нэгтгэсэн дүнгээ хэлэлцүүлэг дээр танилцуулаа.
Баянзүрх дүүрэг энэхүү салбар болон нэгдсэн хэлэлцүүлгүүдийг үе шаттай зохион байгуулснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдээсээ саналыг нь тусгаж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн хуралдаанаар батлах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна