Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагт дүүргийн Чуулганы танхимд болж ирвэл зохих 41 Төлөөлөгчөөс 22 Төлөөлөгч хуралд оролцон, хурлын ирц 53,6 хувьтай хуралдлаа.
Тус хуралдаанаар
- Нэр бүхий төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай
- Дүүргийн хог хаягдлын хураамжийг судалж, шинэчлэн тогтоох түр хороог байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт иргэдийн Хурлын төлөөлөгч нь “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” тохиолдолд “Хурлын төлөөлөгчөөс огцруулах” эрх хэмжээг тухайн шатны Иргэдийн хуралд олгосоны дагуу хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар МАН ын бүлгийн дарга Б.Галцогийг төлөөлөгчөөс огцруулсан. Мөн хог хаягдлын хураамжийг судалж, шинэчлэн тогтоох түр хороог байгууллаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна