Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Сургалт, сурталчилгааны хэлтсээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Иргэдэд төрийн үйлчилгээг сурталчлах цахим үйлчилгээ” аян өнөөдөр дүүргийн 6, 22, 23, 27-р хороодын нутаг дэвсгэр дэх 4 байршилд нэгэн зэрэг боллоо.
Өдөрлөгт 400 гаруй иргэд хамрагдсан бөгөөд тэдэнд Хурлын байгууллагын болон Иргэний Танхимын үйл ажиллагааг сурталчлан, Эрдэнэс таван толгой” компаний хувьцааны талаар мэдээлэл өгч, дансыг нь шалгаж, нээж өгөхөөс гадна хүүхдийн мөнгөний олголт, жолоочийн оноо, бэлэн бус торгуулийн хэмжээг нь шалгах зэрэг цахим үйлчилгээ, авто машины татвар нь хэдэн төгрөг болох, НӨАТ-ын буцаан олголтын талаарх мэдээллүүдийг багцлан хүргэлээ. Аянд: Нийгмийн даатгал, Халамжийн хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаа, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран ажилласан бөгөөд цаашид 9 дүгээр сарыг дуустал хуваарийн дагуу дүүргийн хороодод явагдах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна