Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан дүүргийн 14 дүгээр сургуультай хамтран сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадвар, бүтээлч ур ухааныг хөгжүүлж, хоёрдогч түүхий эд ашиглан байгальд ээлтэй бүтээл хийх, экологийн боловсрол олгох зорилгоор “ЭКО ОРЧИН” анхдугаар уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Эхний шатанд “Багш-сурагч-эцэг эхийн хамтын ажиллагаа”-г сайжруулах, хүүхдүүд эцэг эхээсээ үлгэр дуурайл авах, хүүхдэд ээлтэй орчинг бий болгох, хүүхэд эцэг эх хоорондын амьд харилцааг дэмжих, нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тэдний оролцоог илүү чухалчлан авч үзсэн бол 2-р үе шатанд байгальд ээлтэй байх, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн юм.
Уралдаанд сурагчид бие дааж болон эцэг эхтэйгээ хамтарч оролцсон ба бүтээл нь байгальд ээлтэй, нийтэд туршлага болохуйц, өнгө үзэмж сайтай, хаягдал материалаар хийсэн, ахуйдаа шууд хэрэглэж болохуйц, шинэлэг сэдэлтэй бүтээлүүд байсан төдийгүй бидний хог гэж хаяж болдог зүйлээр олон төрлийн гэр ахуйн болон хичээлийн хэрэгсэл болгон ашиглаж, хэрэгцээт зүйлс хийж болохыг харуулсан олон бүтээлүүд ирсэн. Уг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, олон нийтэд сурталчиллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна