Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан, дүүргийн 14-р сургуультай хамтран “Эко орчин” бүтээлч аяны хүрээнд суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг дэмжин бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хүүхдэд ээлтэй орчинг бий болгоход тэдний үзэл бодлыг тусгах, улмаар оролцоог нь уран зургаар илэрхийлэх зорилгоор “Уран зургийн уралдаан” зохион байгууллаа. Уг уралдаан нь 2 шатлалтайгаар явагдсан бөгөөд 1-р шатанд ангилал тус бүрээр сурагчид ангиараа өрсөлдөж, 2 дахь шатанд анги тус бүрээс шалгарсан 20 сурагч оролцлоо. Шалгарсан сурагчид сонгосон сэдвийн дагуу шууд зурж оролцсон нь тэдний зурах арга барил, ур чадвар, оролцоог бодитойгоор харуулснаараа маш онцлог байлаа. Баянзүрх дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус сургуулийн материаллаг баазыг нэмэгдүүлэх, сурагчдын сурах таатай нөхцлийг бүрдүүлэх үүднээс 20 ширхэг мольберт иж бүрэн зургийн хэрэгслийг хандивлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна