Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас санаачлан 28 хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Сургалт, сурталчилгаа хариуцсан зохион байгуулагч нарын дунд төрийн байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн хүрээнд болзолт уралдаан зарласан билээ. Өнөөдөр уралдааны дүн гарч тэргүүн байранд 18 дугаар хорооны ИНХ дарга, ССХЗБ С.Пүрэв, дэд байранд 20 дугаар хорооны ИНХ-ын дарга ССХЗБ Э.Сумъяа, гутгаар байранд 21 дүгээр хорооны ИНХ-ын дарга, ССХЗБ Г.Мянганбаяр нар шалгарсныг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа нар Өргөмжлөл мөнгөн шагнал гардуулж баяр хүргэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна