Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Админ
2019/10/30

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн түүхт ойг угтан улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2019 оны 10 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэгт боллоо.

Баянзүрх дүүргээс хөдөлмөрийн хүндэт медалиар 5, Цэргийн хүндэт медалиар 2, Цэргийн гавъяаны одонгоор 1, Алтан гадас одонгоор 18, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 7 хүн тус тус шагнуулсан байна.
Шагналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга  Ц.Батхүү,  Засаг дарга Т.Баясах нар гардуулж баяр хүргэлээ.


ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна