Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүрэг дэх Цагдаагийн газартайгаа хамтран зохион байгуулж буй “Оюутан эргүүл” нэгдсэн арга хэмжээний нээлт 2019 оны 11-р сарын 12-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн Соёлын төвд зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Ганчимэг, дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга Т.Дамбийням, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Буянхишиг, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн албаны тасгийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэ-Уянга, Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт тусгай факультетын дарга бөгөөд штабын дарга дэд хурандаа М.Мэнд-Амар, дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга Б.Ариунжаргал, Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Очбадрах, Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Сүхбат болон албаны бусад хүмүүс болон оюутан эргүүлээр ажиллах Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Улаанбаатарын их сургууль, Их засаг олон улсын их сургууль, ШУТИС-ийн КТМС, Зохиомж дээд сургууль, Дотоод хэргийн их сургуулиудын удирдлага, оюутан залуучуудын төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээг нээж дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Ганчимэг үг хэлсэн үгэндээ “Оюутан эргүүл” арга хэмжээг бид гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг тодорхой хороодод 2017 оноос зохион байгуулан ажиллахад гэмт хэрэг завдалтын шатандаа таслан зогсоогдож, гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан зэрэг олон сайн үр дагаварыг үзүүлсэн тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр “Оюутан эргүүлийн ажиллах журам” баталж дүүргийн нутаг дэвсгэрт бүрэн хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнг хэлэхэд таатай байна.Нэгэн үе нийгэм гэмт хэрэгтэй тэмцэх нь зөвхөн цагдаагийн байгууллагын ажил гэж ойлгодог, ханддаг байсан бол одоо цаг үе өөрчлөгдөж иргэд, олон нийтийн оролцоонд тулгаарлан зохион байгуулах нь илүү үр дүнд хүрдгийг ухамсарлах болсон. Иймд оюутан залуус эргүүлээр ажиллах хугацаандаа өөрсдийн аюулгүй байдлаа ханган, иргэдтэй зөв боловсон харьцаж, цагдаагийн ажилтны өгсөн үүрэг чиглэлийн дагуу хамтран ажиллаж ихийг сурч мэднэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна