2020 оны 06 дугаар 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Чанарын менежментийн тогтолцоо ISO 900:2015 стандартыг нэвтрүүлснээр төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, төрийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үр нөлөөтэй юм. Уг ажлыг "Менежмент ба ур чадварын хүрээлэн" төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна