Мэдээ мэдээлэл

78

Баянзүрх дүүрэг Шатар сонирхогчдын аваргуудаа шалгарууллаа

Админ
2016/11/21

“Оюунлаг иргэдтэй Нийслэлийн төлөө” уриатай иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, шатрын спортыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг шалгаруулах зорилготой шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 19 нд эхлэж хоёр өдрийн турш амжилттай үргэлжлэн аваргуудаа шалгарууллаа.

        Тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000 -аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогч иргэд оролцсон юм.

Баянзүрх дүүргээс Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрэгтэй шатарчид.

1-р байр П.Мөнхжаргал

2-р байр Б.Буянмөнх

3-р байр Б.Гантулга

4-р байр М.Алтангэрэл

5-р байр П.Ганбаяр

6-р байр Д.Мөнхзул

Баянзүрх дүүргээс Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эмэгтэй шатарчид.

1-р байр Ө.Уянга

2-р байр Д.Цээсүрэн

3-р байр Г.Урантуяа

      Медальт болон шагналт байруудад шалгарч Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох батламж авсан нийт шатарчиддаа спортын өндөр амжилт хүсье.


Баянзүрх дүүрэг Шатар сонирхогчдын аваргуудаа шалгарууллаа
Баянзүрх дүүрэг Шатар сонирхогчдын аваргуудаа шалгарууллаа
Баянзүрх дүүрэг Шатар сонирхогчдын аваргуудаа шалгарууллаа
Баянзүрх дүүрэг Шатар сонирхогчдын аваргуудаа шалгарууллаа

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна