Мэдээ мэдээлэл

7f

132 дугаар сургуулийн Номын сангийн нээлт боллоо

Админ
2017/02/09

2016 онд Баянзүрх дүүргийн 27 -р хороонд 132-р сургууль ашиглалтанд орж, нийт 300 хүүхдийн сурч боловсрох таатай орчин бүрдэж, хичээл сургалт хэвийн явагдаж эхэлсэн боловч санхүүгийн байдлаас болж сургуулийн номын сангийн тохижилтын ажил орхигдоод байсан юм. Тус хорооноос Дүүргийн Иргэдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгч Э.Эрдэнэ "Нобелийн шагналтууд номын сан" ТББ-тай хамтран хүүхэд багачуудын номтой нөхөрлөх орчныг бий болгохоор зорьж номын санг нь тохижуулан хүлээлгэж өглөө. Мөн 27-р хорооны 212-р цэцэрлэгийн дуу хөгжмийн заалыг өөрийн цалингийн хуримтлалаар тохижуулж өгөхөөр ажиллаж байгаа юм байна.  Номын цагаан буян дэлгэрэх болтугай


132 дугаар сургуулийн Номын сангийн нээлт боллоо
132 дугаар сургуулийн Номын сангийн нээлт боллоо
132 дугаар сургуулийн Номын сангийн нээлт боллоо

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна