Мэдээ мэдээлэл

7g

212 дугаар цэцэрлэгийн хөгжмийн танхимын нээлт боллоо

Админ
2017/02/16

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 212 дугаар цэцэрлэгийн хөгжмийн танхимыг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Э.Эрдэнэ өөрийн цалингаараа тохижуулж өгөх гэж байгаа талаар мэдээлж байсан юм. Тэгвэл өнөөдөр тус танхимын тохижуулалтын ажил дуусаж бяцхан хүүхдүүд хөгжмийн танхимдаа хичээллэж, хөгжих боломж бүрдлээ. 212 дугаар цэцэрлэгийн хөгжмийн танхимын нээлтийн үйл ажиллагаанд Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч Э.Эрдэнэ оролцож "Хүүхэд багачууд баяр хөөрөөр дүүрэн байг, сайн хүмүүжилтэй, мундаг хүүхдүүд болоорой" гэж хэлээд, тус цэцэрлэгийн багш ажилтнууд, хүрэлцэн ирсэн нийт эцэг эхчүүдэд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Доорх холбоос дээр дарж Хүүхдүүдийн мэндчилгээг үзнэ үү. 

Авъяаслаг хүүхдүүдийн мэндчилгээ.


212 дугаар цэцэрлэгийн хөгжмийн танхимын нээлт боллоо
212 дугаар цэцэрлэгийн хөгжмийн танхимын нээлт боллоо
212 дугаар цэцэрлэгийн хөгжмийн танхимын нээлт боллоо
212 дугаар цэцэрлэгийн хөгжмийн танхимын нээлт боллоо
212 дугаар цэцэрлэгийн хөгжмийн танхимын нээлт боллоо

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна