Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Сургалт сурталчилгааны хэлтсээс санаачлан иргэдэд хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2017 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн танилцуулга, сургалтыг зохион байгууллаа.
Зөрчлийн тухай хуулийн ерөнхий, тусгай ангиудад заасан зөрчлүүдийн талаарх мэдээллийг өмгөөлөгч М.Хандармаа, ИТХ-ын бүтэц зохион байгуулалт чиг үүргийн талаарх мэдээллийг Г.Отгонбаатар нар танилцуулж иргэдэд мэдээлэл өглөө.
Тус сургалтын үйл ажиллагаанд дүүргийн 6, 15, 18, 25, 26 дугаар хороодын иргэд, алба хаагч нар хамрагдаж, сонирхсон асуултаа асууж мэдээлэл авлаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна