Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага- “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” төсөл хамтран “”Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд холбогдох түүхэн музейнуудыг хороодынхоо хүүхдүүд, эцэг эхчүүдэд үзүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, түүхээрээ бахархах,эх орноо хайрлах сэтгэлтэй, соёлтой иргэн болгож төлөвшүүлэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Түүхийн хэлхээс” аялалыг зохион байгууллаа. Аялалд нийт 112 хүүхэд, 16 асран хамгаалагчийн хамт оролцсон бөгөөд хүүхдүүдийн танин мэдэхүйн ойлголтыг нэмэгдүүлэн нийгмийн оролцоог хангасан томоохон арга хэмжээ болж чадсан юм. Хүүхдүүдээс энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон явуулах хүсэлтэй байгааг илэрхийлснийг зохион байгуулагчдийн зүгээс хүлээн авч зуны хөтөлбөр зохион байгуулахаар тогтлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна