Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба болон хороодын Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцлаа.
Сурагчдад Ажлын албаны Сургалт сурталчилгааны хэлтсээс хурлын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч танилцуулга хийлээ.
Уг үйл ажиллагаанд Дүүргийн Засаг дарга Т.Баясах оролцож хүүхдүүдийн зүгээс хэлж буй санал санаачлага, хүсэлтийг сонсон харилцан санал солилцлоо.
Сурагчид сургуулийн ойр орчмын гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, явган хүний замыг өргөсгөх, автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тухай саналаа хэлж, сургуулийн урд хэсгээр машин замтай тул бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллаж өгөөрэй хэмээн хүсч байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна