Мэдээ мэдээлэл

9l

“Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?" сургалт зохион байгууллаа

Админ
2018/03/15

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Сургалт, сурталчилгааны хэлтэс, БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сан, Дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран 2018 оны 03 сарын 14-ны өдөр  “Шавь” цогцолбор сургуулийн төгсөх ангийн 2 бүлгийн 60 гаруй суралцагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?" сэдэвт  сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр Насан туршийн боловсролын төвийн багш Т.Туяа мэргэжлээ хэрхэн сонгох, сонгосон мэргэжлээрээ суралцахад хэрэгтэй мэдээ мэдээллүүдийг өгч оролцогсдын асуултанд дэлгэрэнгүй хариулт өгсөн бөгөөд БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сангийн мэргэжилтэн Б.Зоригоо, Т.Саранзаяа нар сургалтын тэтгэлэгт хэрхэн хамрагдах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон зээлд хамрагдах шалгуур, нөхцлийн талаар мэдээлэл хийлээ.
          Мөн ИТХ-ын Сургалт, сурталчилгааны хэлтсээс Хурлын байгууллагын  зохион байгуулалт болон Иргэний танхимын үйл ажиллагааны талаар танилцуулга хийж “Дүүргээ хэн сайн мэдэх вэ” танин мэдэхүйн асуулт хариултын “АХА” тэмцээн зохион байгуулж тэргүүлсэн 2 сурагчид ИТХ-ын “Талархал”, дурсгалын зүйлсийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа  гардуулан өгч сурлага, хөдөлмөрийн амжилт хүслээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна