Мэдээ мэдээлэл

9m

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүлэг болгон зохион байгуулж чадавхижуулах сургалт явууллаа

Админ
2018/03/16

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Сургалт сурталчилгааны хэлтэс, Нийслэлийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтсийн дэргэдэх “Сайн дурын үйл ажиллагааны төв”-тэй хамтран 6, 15, 18, 25, 26 дугаар хороодын хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагч нарт иргэдийн бүлэг байгуулах, чадавхжуулах сургалт зохион байгууллаа.
             Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон асран хамгаалагч нарыг бүлэг болгон зохион байгуулж, үйл ажиллагааг нь чадавхжуулах талаар онолын мэдлэг олгож практик дадлага хийлгэсэн нь ихээхэн ач холбогдолтой сургалт боллоо.
Тус сургалтанд Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн орлогч дарга Д.Ганхуяг оролцлоо.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна