Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Сургалт, сурталчилгааны хэлтэс, Захиргаа хуулийн хэлтэстэй хамтран 2017 оны 05 сарын 18-ны өдөр шинээр батлагдан 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийг залуучуудад сурталчлан таниулах, улмаар залуучуудын нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2018 оны 03 сарын 21-ний өдөр 8 дугаар хорооны иргэний танхимд танилцуулга, сургалтыг зохион байгууллаа.
Уг танилцуулга, сургалтаар 2015-2017 онд “Иргэний танхим”-д хийгдсэн ажил болон үйл ажиллагааны талаар ССХЗБ Э.Энхдөл танилцуулж, Захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Болорчимэг “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн танилцуулгыг хийлээ.
Мөн 8 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Эрдэнэжаргал оролцож, залуучуудынхаа санал бодлыг сонсож хүлээн авч, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. Хөтөлбөрийн төгсгөлд залуучуудынхаа дунд үйл ажиллагаатай холбогдолтой асуулт хариултын “АХА” тэмцээн явуулж, мэдлэгээрээ тэргүүлсэн Б.Энхтүвшинг шагнаж дурсгалын зүйл гардууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна