Мэдээ мэдээлэл

9s

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль” -ийн танилцуулга болон “Тэгш хамруулах оролцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Админ
Өчигдөр 10 цаг 51 минут

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Сургалт сурталчилгааны хэлтэс, дүүргийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлтэй хамтран тус дүүргийн 6, 15, 25, 26 дугаар хороодын  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр " Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль"-ийн  танилцуулга болон “Тэгш хамруулах оролцоо” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Танилцуулга, сургалтаар шинээр батлагдан хэрэгжиж буй хуулийн талаар танилцуулга хийж  иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,  нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх талаар мэдээ, мэдээлэл өгсөн бөгөөд сургалтанд хамрагдсан   хөгжлийн  бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд ороход тулгарч буй бэрхшээл,  асуудлуудын талаар санал солилцож,  сонирхсон асуултаа асууж дэлгэрэнгүй  мэдээлэл авлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна