Мэдээ мэдээлэл

9u

Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн дунд зарласан төслийн уралдааны дүн гарлаа

Админ
2018/04/04

2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан  хороодын Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хөгжлийг дэмжих шинэлэг санал, санаачлагыг хэрэгжүүлж сайн туршлага болгон түгээн дэлгэрүүлэх зорилготой зарласан төслийн уралдааны дүн гарлаа.

Уг уралдаанд дүүргийн 9 хорооноос 13 төсөл ирүүлснийг удирдамжид тусгасан шалгуур үзүүлэлтийн дагуу хэлэлцэн дүгнэснээр 12 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн “Нутгийн Өөрөө удирдах  байгууллагын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх нь” төсөл шалгарлаа.
Төслийн хэрэгжилт энэ сарын 05-ны өдрөөс эхэлж 11 дүгээр сарын 31-ний өдрөөр дуусгавар болох бөгөөд хэрэгжилтийн үйл явц болон үр дүнг тухай бүрд олон нийтэд сурталчилж , ололт амжилтын туршлагыг түгээн дэлгэрүүлэх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна