Мэдээ мэдээлэл

a1

“Сурагчдын парламент” -ын анхдугаар хуралдаан амжилттай хуралдлаа

Админ
2018/04/16

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Сургалт сурталчилгааны хэлтэс, Ерөнхий боловсролын 33, 48, 102, 127 дугаар сургуулиудтай хамтран "Сурагчдын парламент" “Мини” чуулганы анхдугаар хуралдааныг амжилттай хуралдууллаа.

Хуралдаанаар сурагчдын төлөөлөл болон сонгогдсон 32 төлөөлөгч тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэн шийдвэр гаргасан бөгөөд хуралдааны үйл ажиллагаа дэгийн дагуу явагдаж гарсан шийдвэрийн тогтоолыг Төлөөлөгчдөөр батлуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаад албан ёсоор гардуулан өглөө.
“Сурагчдын парламент”-ын анхдугаар хуралдааны үйл ажиллагаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг, дэд дарга, Тэргүүлэгч Ц.Батхүү, Тэргүүлэгч Э.Эрдэнэ, Х.Эрдэнэсайхан, М.Далайцэрэн, Л.Батдэлгэр нар оролцон төлөөлөгч хүүхдүүдэд баяр хүргэн амжилт хүсэж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын “Талархал”, дурсгалын зүйлсийг гардууллаа.
Уг хуралдаан цаашид уламжлал болон зохион байгуулагдах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна