Мэдээ мэдээлэл

a7

“Бид хариуцлагатай гэр бүл” өдөрлөгийг зохион байгууллаа

Админ
2018/05/15

Баянзүрх дүүрэг энэ оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлаж, Хүүхдийн III чуулганаа амжилттай зохион байгуулсан билээ. Чуулганаас гарсан зөвлөмжийн дагуу дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс дэлхийн Гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Бид хариуцлагатай гэр бүл” сэдэвт өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. 

“Хүүхдийн хөгжлийн жил”-ийн хүрээнд болсон өдөрлөгийн гол зорилго нь өрх, гэр бүлийн уламжлал болон өнөөгийн амьдралын дүр төрх, хэв маяг, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргын талаарх мэдлэг, туршлага, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гэр бүлийн боловсролын талаарх ойлголт мэдлэгийг өгөх, гэр бүлийн тухай хуулийг сурталчилахад чиглэсэн юм.
Өдөрлөгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Пүрэвдаваа, дүүргийн ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү, ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Д.Уламбаяр болон албаны бусад хүмүүс, дүүргийн 28 хорооноос болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээс эцэг эхийн төлөөлөл болох 200 гаруй гэр бүл оролцлоо. 
Өдөрлөгийн үеэр НҮБ-ын Хүн амын суурьшлын хөтөлбөр, жендерийн мэргэжилтэн Н.Золзаяа, Үндэсний аюулгүй байдлын “Стратеги судлалын хүрээлэн”-гийн Эрдэм шинжилгээний ажилтан АУ-ны доктор Э.Энхмаа нар сонирхолтой лекц, илтгэлийг уншсан бол 84, 97 дугаар сургуулийн авьяаслаг сурагчид өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарт мэндчилгээ дэвшүүллээ .
 
Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна