Мэдээ мэдээлэл

af

Дүүргийн архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл хуралдлаа

Админ
Өчигдөр 11 цаг 14 минут

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны А/17 дугаар тогтоолоор дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд байгуулагдсан Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл анхдугаар хуралдаанаа 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хуралдууллаа.

Хурлыг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, дэд зөвлөлийн дарга Э.Эрдэнэ удирдаж, дүүргийн эрүүгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, эрсдэлт бүлэгт байгаа гэр бүлийг хэрхэн хамгаалах, архины хамааралтай иргэдийг хорт зуршлаас нь хэрхэн гаргах талаар санал, бодлоо солилцон, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна