Мэдээ мэдээлэл

ah

Баянзүрх дүүрэгт "Гэр бүлийн хөгжлийг дэмжих туршилтын хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхээр болж байна.

Админ
2018/07/02

"ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ЖИЛ" ийн хүрээнд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн зүгээс Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран дүүргийнхээ хэмжээнд зорилтот өрхүүдийг сонгон "Гэр бүлийн хөгжлийг дэмжих туршилтын хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхээр болж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ажиллах ажилтнуудад анхан шатны мэдлэг олгох сургалт энэ сарын 02 нд боллоо. Тус сургалтанд дүүргийн 28 хорооны сургалт, сурталчилгаа хариуцсан зохион байгуулагчид , нийгмийн ажилтнууд хамрагдаж   өрхийн гэр бүлийн гишүүдэд тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, тэднийг хөгжил, хамгааллын чиглэлээр нийгмийн суурь үйлчилгээнд хамруулах чадвар бүхий “Гэрээр айлчлагч” нар болон бэлтгэгдэж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна