Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигын дагуу Мод тарих үндэсний өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 12 ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Баянзүрх хайрханд 500 мод тарилаа.
Жил бүр уламжлал болгон явагддаг энэхүү үйл ажиллагаанд энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран оролцож “Ногоон пасспорт-Ногоон төгөл” аяныг хэрэгжүүлэн модлог ургамалын цуглуулгын цэцэрлэг байгуулж байгаагаараа онцлогтой байлаа.
Уг өдөрлөгт БОАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга, БОАЖЯ-ны усны нөөцийн хэлтсийн дарга Ч.Мөнхзул, Баянзүрх дүүргийн Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Уламбаяр,Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Хурлын ажлын албаны болон Засаг даргын Тамгын газрын албан хаагчид оролцлоо.
Дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс ногоон байгууламжийн арчилгааны графикын дагуу хайрханы энгэрт жил бүр тарьж буй моднуудыг тогтмол арчлан хамгаалж байгаа бөгөөд үүний үр дүнд 67 орчим хувийн ургалттай байгаа юм байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна