Ирж буй сар шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр дүүргийн 100-аас дээш насны ахмад буурлуудад хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын гарын бэлгийг гардуулсан юм. Тэрээр хэлэхдээ
Бидэнд өнөөдрийг бэлэглэсэн ахмадуудын маань үг бидэнд урагшлах луужин болдог. Залуу үе ахмадаа сонсож, ахмадууд нь зөвлөж дэмжиж байж Баянзүрх дүүрэг, цаашлаад улс эх орон маань хөгжинө гэдэгт итгэдэг учраас жил бүр ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг. Бидний хувьд иргэдийнхээ амьдрах орчныг ая тухтай, аюулгүй байлгахын тулд төсөвт хөрөнгөө зөв тооцоолж, оновчтой төлөвлөлтийг хийхээр зорьж байгаа. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн иргэд, эрдэмтэн судлаач, бүх шатнаас сонгогдсон төлөөлөгч, УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч "Хөгжлийн Зураглал - 2030" бодлогын баримт бичгийг боловсруулж, цаасан дээр буусан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг нэн тэргүүний ажил болгон зорьж байгаа талаар хэлсэн юм.
Азай буурлуудын зүгээс ч хүндэтгэл үзүүлж буй явдал, хийж хэрэгжүүлж буй ажилд сайшаалтай хандаж байлаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна