Солонгос улсын Чүнбүг их сургуульд авто инженерчлэл, холбооны инженерчлэлийн чиглэлээр Баянзүрх дүүргийн 6-н хүүхдийг тэтгэлгээр сургахаар боллоо.
Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Бүгд Найрамдах Солонгос Улс, Чүнчон аймаг, Угчонь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Угчонь сумын Чүнбүг их сургуульд 6 хүүхдийг тэтгэлэгээр суралцуулахаар харилцсан тохиролцсон.
2024 оны 09 дүгээр сар болон 12 дугаар сард хичээл эхлэх уг тэтгэлэгт Баянзүрх дүүргийн 6 сурагчийг сонгон шалгаруулж хэлний бэлтгэл, бакалаврын зэргээр суралцуулахад оршино. Цаашлаад эзэмшсэн мэргэжлээрээ тухайн сум, дүүрэг, аймгийн аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллах боломжийг мөн нээж өгч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна