Мэдээ мэдээлэл

j4

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын хэсэг Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

Админ
2025/12/04

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдааны үеэр хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Энхбаатар Цагдаагийн газрын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудалтай танилцаж, ирэх оны төсөвт шаардлагатай төсөв хөрөнгийг тусгуулах ажлын хэсэг байгуулах санал гаргасан. Үүнийг нь төлөөлөгч нар дэмжсэнээр ажлын хэсэг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.

Энэхүү ажлын хэсгийнхэн өнөөдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газар, Цагдаагийн газрын 1, 2, 3 дугаар хэлтэс, Тээврийн цагдаагийн хэлтэс, Камерын хяналтын дэд төвд ажиллаж үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа.

Барилга байшин муудсан, дэд бүтэц шинэчлэхээс эхлээд олон асуудал байгаа ч дүүргийн төсөв хөрөнгөөр шийдвэрлэх боломжтой ажлуудыг эрэмбэлэн ирэх оны төсөвт тусгуулахаар энэ сарын 18 нд болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдаанд танилцуулахаар боллоо.

Энэхүү ажлын үр дүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлууд илүү оновчтой, чанартай болно хэмээн Ажлын хэсэг үзэж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна